2024.03.25 - 2024.03.29

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Хөрөнгө оруулалтаасаа өндөр өгөөж авахад хүлээцтэй байдал хамгийн чухал. Заримдаа юу ч хийхгүй хүлээнэ гэдэг тун хэцүү."

- Дэвид Теппер

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,693.58 нэгжид хүрч, 0.40%-ийн өсөлттэй хаагдлаа. "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас өнгөрсөн 1-р сард 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108.7 төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгосон. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр тус компани 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгохоор төлөвлөж байна. 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэнд татвар суутгасан дүнгээр 256 мянган төгрөг олгогдохоор байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын хувьцааны зах зээл 2024 оны 1-р улирлын сүүлчийн 7 хоног буюу өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2024 оны 1 улиралд 5,254.4 нэгжид хүрч, оны эхэн үеэс 10.16% өссөн үзүүлэлттэй хаагдлаа. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид 2024 онд 3 удаа бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаагаа 1-р улиралд тодорхой мэдэгдсэн нь хувьцааны зах зээлийн өсөлтөд голлон нөлөөлөө. 2024 оны 3 сарын 29 буюу өнгөрөгч Баасан гарагт "Good Friday" баярын өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл амарсан.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.59%-ийн өсөлт үзүүллээ. Тус индекс нь 10-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй байна. Их Британийн эдийн засаг шинэчилсэн мэдээллээр 2023 оны 4-р улиралд 0.3% агшсан үзүүлэлттэй гарлаа. Тус улсын эдийн засаг 2023 оны 3-р улиралд 0.1% агшсан ба ийнхүү 2 улирал дараалж агшсанаар эдийн засгийн хямралд албан ёсоор өртлөө.  Их Британи нь 2020 онд Ковидын шокийн нөлөөнөөс болж эдийн засгийн хямралд сүүлд өртөж байсан юм.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Өнгөрөгч 7 хоногт Япон улсын иений ханшийн чангарснаас үүдэн тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.27%, TOPIX индекс 1.59%-ийн тус тус уналттай хаагдлаа.  Япон улсын бодлого боловсруулагчид сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрч сулраад байгаа иений ханшийг ам.долларын эсрэг чангаруулахын тулд интервенц хийхэд бэлэн хэмээн Лхагва гарагт мэдэгдлээ. Мөн Япон улсын төв банк 3 сард болсон Мөнгөний бодлогын хурлаар сөрөг хүүгийн түвшнийг сүүлийн 7 жилд анх удаа эерэг болгосон нь иений ханш чангарахад нөлөөлж байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-д үүсээд буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.23%, CSI 300 индекс 0.21%-ийн тус тус 7 хоногт уналттай хаагдлаа. 

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.21%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.74% - 0.70% болж буурлаа.

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.54%-7.13%-ийн хооронд байна.

Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 12.62% байна. Мөн MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.77%-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна.

Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ТОП 100  АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮНЭТ ЦААСЫГ ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

 2024.03.29 


Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах сонирхолтой ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгын хүрээнд тус компаниудад зориулсан зохицуулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхээр “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг баталсан билээ.

Дэлгэрэнгүй

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

 2024.03.28 


Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 87 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/125 тоот тушаалаар бүртгэгдсэн "Бичил Эй Би Эс Лояалти ТЗК" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо. 

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

Crowdfunding, дериватив ба бусад - Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс

 2024.03.29 


Гадаадын, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын орон зай үгүйлэгдсээр буй энэ үед Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явагдаж, хөрөнгийн зах зээлийн харилцааг хуулийн агуулгаар сайжруулах алхам хийгдлээ.

Дэлгэрэнгүй

Fitch Ratings: Төсөв, мөнгөний оновчтой бодлого нь Монгол Улсын зээлжих зэрэглэл ахихад нөлөөлөх гол хүчин зүйл

 2024.03.27 


“Төсөв, мөнгөний оновчтой бодлого нь Монгол Улсын зээлжих зэрэглэл ахихад нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл байна” гэж “Fitch Ratings”-ийн шинжээчид мэдээллээ. Уул уурхайн салбарын орлогын өсөлтөөс бүрдсэн гадаад валютын нөөцийг оновчтой удирдаж, тогтвортой хадгалж чадах тохиолдолд зээлжих зэрэглэл ахих боломжтой гэж шинэ тайландаа дурджээ.

Дэлгэрэнгүй